Шүд авахуулахын хор холбогдол

    Шүд бол зүгээр л аман дотор байдаг жижиг яс биш. Харин эрүү, нүүрний бусад яс болон хоол боловсруулах эрхтэнтэй салшгүй холбоотой чухал эрхтэн. Иймээс шүд авахуулах нь та бидний гоо сайханд ч болон хоол боловсруулах эрхтэнд муугаар нєлєєлдєг байна.

1. Эрүүний үений байрлал єєрчлєгдєх
Шүдээ хамаагүй авахуулснаас болоод зуулт, хазалт єєрчлєгдєж, эрүүний үений байрлал єєрчлєгддєг байна. үүнээс болж эрїїний үений яснуудыг холбож, хавиралтаас хамгаалж байдаг зєєлєн эд буюу мєгєєрснүүд элэгдэж, дагаад үе нь єєрчлєгддєг. Энэ нь шүд авахуулсан даруйд мэдрэгдэхгүй ч үрэвссэн хойноо мэдэгддэг аж.

2. Хоол боловсруулах системийг євчлїїлэх
Араа шүд бол аливаа хоол тэжээлийг буталж, жижиглэх үүрэгтэй. Гэтэл энэхүү шүднүүдийг авахуулснаар хоол дутуу зажлагдаж, том том чигээрээ ходоодруу ордог. Дутуу зажлагдсан хоол тэжээл нь ходоодны үйл ажиллагааны ачааллыг эрс нэмэгдүүлж, хоол боловсруулах системийн үйл ажиллагааг муутгадаг байна.

3. Таргалах
Хоол хүнсийг дутуу зажлах тусам уураг тархинд байдаг цадалтын тєвд очих мэдээлэл дутуу хүрдэг аж. Єєрєєр хэлбэл хүн цадахгүй байгаа мэт сэтгэгдэл тєрж, улмаар их идэж эхэлдэг. Энэ нь таргалалтад хүргэх хамгийн энгийн зам болдог гэнэ.

4. Нүүр, ам унжих
Шүд авахуулах нь гоо сайхны хувьд ч гэсэн асар єндєр хохиролтой. Шүд авахуулснаас болоод хацар хонхойх, ам завьж унжих зэрэг єєрчлєлтүүд гардаг. Хэдийгээр хиймэл шүд хийлгэж үүнийг зогсоож болох ч заяаны шүдийг гүйцдэггүй байна.

Шүд авахуулах нь ямар их хортой болох нь харагдлаа. Бид шүдний эмчид очихоос айснаасаа болоод ихэнх тохиолдолд євчнєє хүндрүүлж, эмчилгээг оройтуулсан байдаг. Ингээд аргагүйн эрхэнд шүдээ авахуулах болдог. Иймд аль болох шүдээ авахуулахгүйг хичээх нь зүйтэй юм байна.

No comments: