Шүдний сойзоо сонгохдоо шүд, салст, шүднийхээ тойрон эдийн байдал, буйлны үрэвсэл зэрэгт тохируулан маш зөөлөн, зөөлөн, дунд, ширүүвтэр, их ширүүн үстэй сойзнуудаас өөриййнхөө амны хөндийн байдалд тохируулан сонгох бөгөөд сойзны толгой 2-2,5 см шүдний өргөнтэй
тэнцүү, хүүхдийн сойзы толгойн урт 18-25 мм, өргөн нь 7-9 мм, томчуудын шүдний сойзны толгойн урт 23-30 мм, өргөн нь 7,5-11 мм байвал зохино. Сойзны эгнээ өргөөсөө 3-аас илүүгүй, хоорондын зай өргөөшөө 1,5-2 мм байвал тохиромжтой.Сойзны үсний орой мохоо мөртлөө, багц үсний толгой конус хэлбэртэй байх нь шүдний ховил , завсрыг цэвэрлэхэд сайн.
Сойзны үс хиймэл материалтай байх нь цэвэрлэхэд ба эрүүл ахуйн талаасаа тохиромжтой, 2-3 сар хэрэглэн сойзыг солино.
Шүдээ угаахын зэрэгцээ буйл, шүдний тойрон эдэд зөөлөн үстэй сойзоороо иллэг хийж байх нь сайн.
Шүдийг угаахдаа ихэнхдээ сойзыг шүдний босоо тэнхлэгт 45 градус хазгай бариад хөндлөн чиглэлээр их араа, бага араа, үүдэн шүдний уруул, хэл, зажлах гэсэн дарааллуудаар тал болгоныг 8-10 хөдөлгөөн хийж нийтдээ 300-400 хөдөлгөөнөөр бүх гадаргыг угаахад хангалттай гэж үздэг. Энэ нь ойролцоогоор 3-5 минут эзлэнэ.
No comments:
Post a Comment