Бүрээс 201 хэсэг

Энэ нь шүдний эмнэл зүйн цөгцийг бүрэн сэргээж байгаа жижиг шүдэлбэрийг хэлнэ. Мөн бүрээс нь шүдний хэлбэрийг сэргээж шүдийг цаашдын эвдрэлээс хамгаалах авагддаггүй шүдэлбэр юм. Бүрээсийг дотор нь хийсэн материалаар нь үнэт металлын, хайлшийн, шаазан, хуванцаран ба холимог гэж ангилдаг.
Шүдний эмнэл зүйн цөгц гэмтсэн нөхцөлд алтны хайлшаар хийсэн бүрээс нь хамгийн тэсвэртэй удаан эдэлгээтэй бат бөх байдаг.Алтан бүрээсийг ихэвчлэн эрүү хоншоорын араа шүдэнд хйих заалттай ба нүүрэвчийг үүдэн бүлэг шүдэнд хийж болдог.Хоршихуй сэргээхэд бүрээс чухал үүрэг гүйцэтгэдэг. Бүрээсний хоршихуйн гадаргыг загваржуулахад тухан хэрэглэж байгаа үелүүр эрүүний үений толгойн голчийн хөдөлгөөн, шүдний төвгөрийн хэлбэр нэгэн жигд байх ёстой.Бүрээс нь тухайн шүдний анатомын хэлбэрийг хадгалсан байх ёстой. Шүдний товгор болон бүслүүрийн загварыг зөв авсан байвал бүрээс болон хажуугийн шүднүүдийн хоорондын харьцаа зөв байна. Бүрээсний бүслүүр нь шүд хоорондын хөхлөгийг хамгаалагч шүд хоорондын түшилцээ үүсгэдэгээс гадна хоол хүнсний зүйлд гэмтэхээс сэргийлдэг. Бүрээс буйлан доогуур 0.2-0.3 мм хүртэл сууж шүдний хүзүүг маш нягт бүрхэх ёстой хэрвээ бүрээс шүдний хүзүүнээс өргөн байвал буйлыг цочроож гэмтээж мөн хатингаршуулдаг. Бүрээс хийхэд паалангийн зузаан нь хүзүүвч хэсгээрээ 0.3-0.4 мм, зажлах гадаргуугаараа 0.5-0.6 мм байдаг.Бүрээсний хормой богинодож зай завсартай болвол хоол үлдэж амны эрүүл ахуйг муутгахаас гадна буйлыг үрэвсүүлдэг.  Бүрээс суулгахдаа паалан ясжмаг эдийн хил хязгаарын байршил зүйг харгалзан үзэх хэрэгтэй. Паалан ясжмаг эдийн хил хязгаарын хажуу гадаргууд цөгцний уг руу муруйж, харин уруул болон ам талын гадаргууд сурвалжийн зүгт муруйна гэхдээ энэ муруйлт амны хөндий талын болон ар талын гадаргуунуудыг бодоход уруул талын болон урд талын гадаргууд илүү их илрэн гарна.Бүрээсний хормойг паалан ясжмаг эдийн хил  хязгаарын байршилын дагуу засна энэ түвшин хажуугийн шүднүүдийг бодоход үүдэн шүдэнд тод илрэн гарна. Дээд талын соёоны паалан ясжмаг эдийн муруйлт хамгийн их бөгөөд дараа нь дээд талын голын үүдэн шүд, дээд доод талын хажуугийн үүдэн шүд, доод талын голын үүдэн шүд, дээд талын нэгдүгээр бага араанууд, хамгийн сүүлд дээд, доод адаанууд орох бөгөөд дээд, доод арааны паалан ясжмаг эдийн зааг тэгширч бараг хэвтээ шугам болон хувирна.

Авагддаг шүдэлбэр хийхэд хэрэглэгддэг материалууд сэдвийн доор бэлдэж ирсэн зүйлс
Гүйцэтгэсэн 201 хэсэг оюутан Төгөлдөр,Жамбалнямбуу


No comments: