Эмэгтэйчүүд шүд муутай байдаг

Яагаад эмэгтэй хүний шүд муу вэ? гэдгийг нотолсон судалгаа гарчээ.
Антропологичид эмэгтэй хүний амны хєндийн эрүүл мэнд сул байдаг нь нєхєн үржихүйтэй холбоотой дааврын болон хүнсний єєрчлєлтєєс шалтгаалдгийг саяхан тогтоожээ.
Их ярьснаас, магадгүй хоол их хийдгээс болж эмэгтэй хүний шүд эрчүүдийнхтэй харьцуулахад хавьгүй хурдан мууддаг гэж эрдэмтэд олон жилийн турш маргасаар ирсэн байна.
Эрт цагт болон дундад зуунд жирэмслэлтээс сэргийлэх олон тєрлийн хэрэгсэл байгаагүй тул хэдий олон хүүхэд тєрүүлнэ, тєдий чинээгээр шүд муутай болдог байж. Харин орчин цагт эмэгтэйчүүд шүд болон амны гоо сайхандаа эрчүүдээс илүү анхаарах болсон тул эмэгтэйчүүдийн дунд шүд, амны хєндийн євчлєл хэд дахин буураад буй. Гэсэн ч эмэгтэйчүүд эрчүүдээс илүү шүдний эмчид ханддаг. Энэ нь байгалийн зүй тогтолтой шууд холбоотой гэж Америкийн Амны хєндийн эрүүл мэндийн академийн антропологичид үзэж байна.
Эмэгтэйчүүд насанд хүрээд шүд цоорох євчнєєр эрчүүдээс илүү шаналдаг.
Энэ нь, энгийнээр тайлбарлавал эмэгтэй хүний бие махбодь хүүхэд тєрүүлэхэд бэлтгэж буйн анхны шат гэнэ. Учир нь эмэгтэйчүүд хєл хүнд үедээ жирийн үеийнхээс хавьгүй бага шүлс ялгаруулдаг. Шүлс шүд, буйлыг хамгаалах, амны хєндийг эрүүл байлгах эрдэс бодис агуулдаг бєгєєд хэмжээ нь багасах нь шүд хорхойтох, цоорох явцыг түргэснэ. Мєн хєл хүнд үедээ олон тєрлийн хоол хүнс, ялангуяа чихэрлэг, илчлэг хоолонд хорхойсдог нь насны эцэст эмэгтэйчүүдийг шүд муутай болоход нь хамгийн ихээр нєлєєлдєг байна.

No comments: