Шүдлэлтэнд туслах арга байна уу?

Шүд буйлны цаанаас гарч ирэхдээ хүүхдийг тань тааламжгүй байдалд оруулдаг. Буйл нь хавдсан байж ч болно. Энэ үед хуруугаараа буйланд зөөлөн иллэг хийж өгвөл өвчин намдана. Шүдлэх үед нь хазах мэрэх юм бариулах хэрэгтэй.

Хоол хүнсний зүйл хүүхдийн тань шүдэнд яаж нөлөөлөх вэ?

Эрүүл хоол хүнс л эрүүл шүдийг дагуулна. Хүүхдэдээ олон төрлийн хоол өгч байх хэрэгтэй. Чихэрлэг зүйлс / чихэр, жигнэмэг /, цардуул бүхий хүнс / чипс /, наалдамхай хүнс / үзэм / зэрэг нь амны хөндийд удаан хадгалагдаж шүдний цоорол амархан үүсгэдэг. Хэрэв хүүхэд тань хоолны хооронд амтлаг зуйл идэхийг хүсээд байвал жимс эсвэл ногоо өгөөрэй. Шүд ургахад ч сайнаар нөлөөлнө.


No comments: