Хүүхдэдээ хайргүй хүн байдаггүйн адил хүүхдийнхээ шүдэнд ч бас хайргүй байх учиргүй билээ. Та хүүхдийнхээ шүдийг угааж өгдөг үү? Аль эсвэл шүд нь өвдөхөөр л нэг анзаарч хардаг уу? Эсвэл бүр сүүн шүд унах л юм чинь гээд тоодоггүй юу? Хэрэв тийм бол одоо бодлоо өөрчлөх цаг болсон юм биш үү?
Сүүн шүд таны хүүхдийн хоол идэх, цэвэр тод ярих зэрэгт туслахаас гадна байнгын шүдний байрийг хадгалан зөв ургах нөхцлийг нь бүрдүүлдэг.
Хүүхдээ анхнаас нь амны хөндийн ариун цэврийг хэрхэн сахих дадалд сургачихвал насан туршдаа сайхан шүдтэй явах болно шүү дээ.
Яаж арчлах вэ?
Төрсөн цагаас нь эхлээд буйл болон шүдэнд нь анхаарал тавих хэрэгтэй. * Хооллосны дараа зөөлөн, чийгтэй даавуугаар хүүхдийнхээ буйлийг зөөлөн арчина.
* Сүүн шүд цухуйж эхэлмэгц хүүхдийн, зөөлөн үстэй сойзоор, хооллосны дараа цэвэрлэнэ.
* 4с дээш насны хүүхдэд хүүхдийн оо хэрэглүүлнэ. Бага хэмжээгээр хэрэглүүлэн оог ихээр залгихаас сэргийлнэ. Фтортой оо их хэмжээгээр залгивал хүүхдийн шүдэнд толбо үүсдэг аж.
Хэзээ шүдний эмчид үзүүлэх вэ?
Анхны сүүн шүд цухуйснаас 6 сарын дотор эмчид үзүүлэх хэрэгтэй. Энэ нь эмчийн зүгээс шүдэнд тохиолдож болох асуудлуудыг урьдчилан харж танд хүүхдийнхээ шүдийг хэрхэн арчлах талаар зөвлөгөө өгөх боломж олгоно. Мөн шүдний эмчээс айх айдасгүй болгоход тусална.

Энэхүү мэдээлэл бэлдсэн Х.Үржинханд сэргээн засварлаж оруулав
No comments:
Post a Comment